Sparte Parts ToolsSparteparts tools llc
Est. 2025 · Улаанбаатар

Хөдөлмөр хамгааллын
хувцас, хувийн
хамгаалах хэрэгсэл

Уул уурхай, барилга, үйлдвэрлэл болон эрсдэлтэй салбарт олон улсын стандарт шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгслийн импорт, нийлүүлэлт, худалдаа.

Бүтээгдэхүүний каталогҮнийн санал авах
Хамгаалалтын өмсгөлSparte Parts Tools
Type 5 / Type 6
Хамгаалалтын ангилал
2025
Байгуулагдсан
Type 5/6
Хамгаалалтын ангилал
11
Бүтээгдэхүүний нэр төрөл
5 жил
Хадгалах хугацаа
01 / Бидний тухай

Чанар,
аюулгүй байдал,
найдвартай
нийлүүлэлт

SPARTE PARTS TOOLS LLC нь 2025 онд байгуулагдсан бөгөөд хөдөлмөр хамгааллын хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл (PPE)-ийн импорт, нийлүүлэлт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм.

Манай компани уул уурхай, барилга, үйлдвэрлэл болон бусад эрсдэлтэй салбаруудад олон улсын стандарт шаардлага хангасан хамгаалах хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Бид хэрэглэгчдийн хэрэгцээ, ажлын орчинд тохирсон чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг эрхэмлэн, уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар зориулалтын бус, хадгалах хугацаа дууссан, эсвэл биеийн онцлогт тохироогүй хэмжээтэй хамгаалах хувцас хэрэглэх нь түгээмэл байна. Үүнээс хэт халалт, хөлрөлт, хөдөлгөөний тав тух алдагдах, арьсны цочрол зэрэг эрүүл мэндийн эрсдэл үүсдэг. Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор бид Монгол хүний биед эвтэйхэн, тав тухтай хамгаалах хувцас, хэрэгслийг хүргэж байна.

Чанар
Олон улсын стандарт шаардлага хангасан, чанарын хатуу хяналттай үйлдвэрлэл.
Аюулгүй байдал
Type 5, Type 6 ангилал, EN14126 зэрэг тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн.
Найдвартай нийлүүлэлт
Захиалгат үйлдвэрлэл, шуурхай хүргэлт, тогтвортой нөөц.
Үйлдвэрлэсэн хамгаалалтын өмсгөл
Fullstar Industrial Zone
02 / Хамтран ажиллагч үйлдвэр

Xiantao WellMed
Protective Products Co., Ltd

2016 онд байгуулагдсан хамгаалалтын хувцас, нэхмэл бус материалан бүтээгдэхүүний үйлдвэр. Эмнэлэг, үйлдвэрлэл, уул уурхай, хүнс үйлдвэрлэлийн салбарт ашиглагдах бүтээгдэхүүнээ дэлхийн олон улс оронд экспортлон нийлүүлдэг.

SPARTE PARTS TOOLS LLC тус үйлдвэртэй хамтран Монголын зах зээлийн хэрэгцээнд нийцсэн ажлын хувцасыг захиалгаар үйлдвэрлүүлдэг — монгол хүний биед тохирсон эсгүүр, хөдөлгөөнд саадгүй сул чөлөөтэй загвар, агаар нэвтрүүлэх материал, тос тосолгооны нэвчилтийг бууруулах хамгаалалтын давхаргатай.

EN14126:2003EX-ZonesType 5Type 6АнтистатикЗахиалгат үйлдвэрлэл
03 / Бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний каталоги

Хамгаалалтын хэрэглээ
Бээлийн хэрэглээ
Бээлийн хэрэглээ
Хэрэглэх орчин
Уул уурхай · Үйлдвэрлэл · Барилга · Засвар үйлчилгээ · Тос тосолгооны ажил
04 / Холбоо барих

Үнийн санал
ба захиалга

Байгууллагын хэмжээ, ажлын орчинд тохирсон бүтээгдэхүүний сонголт, захиалгын нөхцөл, хүргэлтийн хугацааг тодруулахаар бидэнтэй холбогдоно уу.

Утас+976 9902 8490И-мэйлspt.mongolia@gmail.com
ХаягУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,3-р хороо, Barilga Business Center,2 давхар, 220 тоот
Үнийн санал хүсэх